ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГААОНӨГ/201709056 дугаартай “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ-ын үйлдвэрт ашиглах 18,9 литрийн цэвэр усны торх худалдан авах тухай барааны тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна

Үнийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр /www.tender.gov.mn/ ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10:10 цагт нээнэ.

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХАЯГ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Нутгийн удирдлагын ордон 104  тоот өрөө

Утас:70484647, 70484201

Факс:976-70484201

www.tender.gov.mnwww.govi-altai.mn

 
НИЙТЭЛСЭН: 2017-10-05 09:18:38