ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

             Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор аюулгүйн нөөцийн тэжээл хадгалах 40 тн-ын багтаамжтай 4 ширхэг контейнер худалдан авах” бараа -г нийлүүлэх тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

         Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг-аас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр /tender.gov.mn/ ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10:10 цаг-т нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                                    Говь-Алтай аймаг

 Орон нутгийн өмчийн газар

  Нутгийн удирдлагын ордон  

          1 давхар 104 тоот

            Утас: 70484647 факс: 70484201

 

                                               www.govi-altai.gov.mn          www.tender.gov.mn

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-16 00:00:00