ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018.01.26

Тендер шалгаруулалтын нэр:”Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ-ын автомашины парк шинэчлэлт

Тендер шалгаруулалтын дугаар: ГААОНӨГ/201801019

           

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ-ын автомашины парк шиэнчлэлт–ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

 Энэхүү барааны тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 сая

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй

 

 

Тендерийн хамт [1 400 000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2018 оны 02 дугаар сарын 26-ны]- өдрийн, [10:05] -цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говь-Алтай аймаг Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон 1 давхар 104 тоот өрөө

Утас: 70484647, 70484201

НИЙТЭЛСЭН: 2018-01-26 10:04:17