ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн төвийн барилга 10 ортой /Говь-Алтай Цогт сум/

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМСЯ/201811005

 

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн төвийн барилга 10 ортой /Говь-Алтай Цогт сум/ ЭМСЯ/201811005 дугаартай ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар батласан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авч болно.

Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50 000] төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж 800.0 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 800.0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

 

Тендерийн хамт 14.400.000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн, 10 цаг 05 минутад  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХАЯГ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

 ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

                                                                                 

                                                                                        Нутгийн удирдлагын ордон   

                                                                                                 104 тоот өрөө

                                                                                                                                                                                                                                                                                                                                          Утас: 70484647

НИЙТЭЛСЭН: 2018-03-30 18:02:55