ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо:                                           2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

 

Буцалтгүй тусламжийн              G9182-MON “Баруун бүсийн сургуулийн бага ангийн

дугаар ба нэр:                             сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл

 

Гэрээний дугаар ба нэр:            CW03: Сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ

 

Тендер хүлээн авах эцсийн      2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 11.00 цаг

огноо ба цаг:                                /Улаанбаатарын цагаар/

 

 

1. Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-аар дамжин хэрэгждэг Ядуурлыг Бууруулах Япон Сангаас G9182-MON “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламж авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.

 

2. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт тодорхойлсны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээний шалгаруулалтад оролцох боломжтой. Нэгээс дээш тооны гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд үнийн хөнгөлөлт эдлэх саналтай тендерт оролцогчдын хувьд энэхүү үнийн хөнгөлөлтүүд нь Тендер ирүүлэх маягтад тусгагдсан байгаа нөхцөлд энэхүү саналаа гаргаж болно.

 

3. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (цаашид “Захиалагч” гэх)хамтран эрх бүхий тендерт оролцогчдоосдоор дурдсан багцуудаас бүрдсэн CW02: Сургуулийндотуурбайрныихзасварболонусхангамж, ариунцэвэр, эрүүлахуйнбайгууламжзасвар, суурилуулалтынажил(цаашид “ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Багцындугаар

Багцын нэр

БАГЦ 1:

CW03-01

Говь-Алтай аймгийн Шарга сумын сургуулийн дотуур байрны засварын ажил

БАГЦ 2:

CW03-02

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны засварын ажил

 

 

4. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

 

5. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

 

Шалгуурүзүүлэлт

  1. Сүүлийн 3 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь дараах дүнтэй байна.

БАГЦ 1-ийн хувьд 600.0 сая төгрөг;

БАГЦ 2-ын хувьд 505.0 сая төгрөг;

 

  1. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ нь дараах дүнтэй байна.

БАГЦ 1-ийн хувьд 120.0 сая төгрөг;

БАГЦ 2-ын хувьд 101.0 сая төгрөг;

 

3. Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй хоёроос доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь дараах дүнгээс доошгүй байна.

БАГЦ 1-ийн хувьд 300.0 сая төгрөг;

БАГЦ 2-ын хувьд 252.5 сая төгрөг;

Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи болон бусад шинжид үндэслэн тодорхойлно. 

 

4. Ажил гүйцэтгэхэд Барилга, Хот Байгуулалтын Яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай (багц бүрийн хувьд):

  • 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт;
  • 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл);
  • 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

 

 

 

6. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно:

 

Харилцах албан тушаалтан:                     Д. Ундрах, төслийн худалдан авах ажиллагааны

мэргэжилтэн

Байгууллагын нэр:                                      Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны

“Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур

байрны нөхцөлийг сайжруулах” төсөл

Гудамж/байр:                                               Сүхбаатардүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сити центер

Давхар/өрөө:                                                5давхарт/501тоот

Аймаг/хот:                                                    Улаанбаатархот

Улс:                                                               МонголУлс

Утас:                                                             976-7700-7753

Факс:                                                             976-7700-7753

Цахим шуудан:                                            undrah.dormitory@gmail.com                                                          

7. Эрх бүхий тендерт оролцогч Тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур
  • байрны нөхцөлийг сайжруулах” төслийн дансанд 100,000 төгрөгөөр буцаан үл олгогдох хураамжийг төлнө. Төлбөрийг Монгол Улсыннутагдэвсгэртүйлажиллагааявуулжбуйбанкаардамжуулантөслийн Төрийн сангийн100900015053 тоот дансанд хийнэ.

 

8. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан Тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

 

9. Тендерийг харьцуулахдаа тендерийн баримт бичигт тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг үл хэрэглэнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-05 09:20:26