ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Алтай хотын гэр хорооллын өрхийг 2 тарифт цахилгааны тоолуураар хангах
Тендер шалгаруулалтын дугаар: ГААОНӨГ/201801018-01            

 

         Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Алтай хотын гэр хорооллын өрхийг 2 тарифт цахилгааны тоолуураар хангах тухай  цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

                  Тендерийн баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хуудсанаас үзэж тендерт оролцохдоо эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянга/ төгрөгөөр цахим системд интернет банк ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны борлуулалтын дундаж төсөвт өртгийн 50 хувиас багагүй сая төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт, баталгаажуулсан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 0
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

         Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай   хувьтай тэнцэх хэмжээний / 2 000 000/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2018 оны 07-р сарын 23- ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07-р сарын 23 -ны өдрийн, 10 цаг 10 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооц
но.

Төлбөрийн хийх хэлбэр: Интернэт банкаар төлнө
 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар. Нутгийн удирдлагын ордон.        

  1 давхар 104 тоот. Утас: 70484647,

 www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn,  

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-22 22:15:51