Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо :2018.08.10

Тендер шалгаруулалтын нэр:Дөтийн давааны авто замд засвар арчлалт хийх

Тендер шалгаруулалтын дугаар: ГААОНӨГ/201807041

 

[Орон нутгийн өмчийн газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Дөтийн давааны авто замд засвар арчлалт хйих]–ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар батласан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авч болно.

Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50 000] төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жилийн дундаж 60,0 саяас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 40,0 сая

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: жагсаалтаар ирүүлэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн хамт [1.330.000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10:05 цаг нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

 ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

                                                                                                                                          Нутгийн удирдлагын ордон   

                                                                                                 104 тоот өрөө

                                                                                   Утас: 70484647                  

НИЙТЭЛСЭН: 2018-08-10 17:15:10