ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Жаргалан сумын цахирын услалтын системийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь [Услалтын системийн зураг төсөл боловсруулах] болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулсан ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ. Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байна.
  2.  Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг [2018.11.05]-ны өдрийн  [10:00 цаг] хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018.11.05-ны өдрийн 10:10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Тус тендер нь цахим тендер тул оролцогч нь өөрийн танилцуулгыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Говь-Алтай аймаг

Орон нутгийн өмчийн газар. Нутгийн удирдлагын ордон

1 давхар 104 тоот  Утас: 70484647

НИЙТЭЛСЭН: 2018-10-24 15:12:13