ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт Ухаалаг худагжуулах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Тендерт оролцох  төлбөрөө эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг тушааж оролцох эрхээ бүртгүүлнэ.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн санал ирүүлэх  техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10:10 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 202 тоот өрөөнд нээлтийг  хийнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Говь-Алтай аймгийн Засаг Даргын газар.

 1 давхар 107 тоот

 

Утас: 70483000, 70483060, 70484343

 

www.govi-altai.gov.mn

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-13 02:12:27