Цахим тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр: Алтай хотод хатуу хучилттай авто зам барих /автозам явган, зам дугуйн зам/                

  Төслийн дугаар: ГААОНӨГ/201901018

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Алтай хотод хатуу хучилттай авто зам барих /автозам явган, зам дугуйн зам/ ажлыг гүйцэтгэх тухай цахим  тендерийг  www.tender.gov.mn сайтаар ирүүлэхийг урьж байна.

Тендер нь түүнийг нээсэн хугацаанаас эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт борлуулалтын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
  • Боломжит зээлийн дүн 500,000,000 /Таван зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:3 жил байна
  • Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа:

Сүүлийн 5 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын акт болон бүрэн гүйцэтгэсэн  болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт..

  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

      1. Шаардлагатай тусгай зөвшөөрөл

          2.8.2.1 Хатуу хучилттай зам барих, 2.8.2.4 Зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл,  2.8.2.7 Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

Тендерийн хамт 40 931 720 /дөчин сая есөн зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 05 сарын 06-ны  10 цаг–аас өмнө  www.tender.gov.mn  цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10:10-т нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говь-Алтай аймаг Нутигийн удирдлагын ордон,  Орон нутгийн өмчийн газар

1 давхарт 104 тоот,                    Утас: 70484647

www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn

 



[1]       Барааны төсөвт өртөг 80 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-04 15:45:16