ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019.04.11

  1. Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Гэгээн нуурын загасны нөөцийг тогтоох, ашиглалт явуулах судалгаа хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Гэгээн нуурын загасны төрөл, нөөцийн чадавхийг тодорхойлж хуулийн дагуу ахуйн болон цаашлаад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжийг тодорхойлох, нөөцөд тулгуурласан ашиглалтын менежментийг боловсруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, амралт жуулчлалын бүсийг тогтоох, спорт загас агнуурыг хөгжүүлэх шаардлага гарч байна.
  3. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэгч нь Тайшир сумын Гэгээн нуурын загасны нөөцийг тогтоох, ашиглалт явуулах боломжийг илрүүлэх, судалгааны ажлыг гүйцэтгэж үнэлэлт, дүгнэлт гаргах болно.
  4. Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Яамнаас олгосон мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээтэй,  Замаг, усны ургамал, хөвөгч болон ёроолын амьтан, загасны судалгаагаар мэргэшсэн баг хамт олон гүйцэтгэнэ.

Загасны судалгаа болон түүнтэй ижил төстэй судалгааны ажлыг үндэсний хэмжээнд болон 2 буюу түүнээс дээш аймагт хийж байсан туршлагатай байх

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (эрх бүхий гэдгийг нотлох баримт, яамнаас олгосон мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг [2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр]-ний  [10:00] цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ tender.gov.mn цахим хаягаар өөрийн PKI кодыг ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Говь-Алтай аймаг Орон нутгийн өмчийн газар

нутгийн удирдлагын ордон 1 давхар 104 тоот

утас:70484647 

НИЙТЭЛСЭН: 2019-04-11 18:15:55