Цахим тендерийн урилга

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-06-04 
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Эрдэнэ сумын спорт заалны барилга

Тендер шалгаруулалтын дугаар: ГААЭСЗДТГ/201902001

         Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Эрдэнэ сумын спорт заалны барилга барих ажлыг гүйцэтгүүлэх тухай  цахим тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хуудаснаас үзэж болох бөгөөд тендерт оролцохдоо эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим системд интернет банк ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн хугацааны борлуулалтын дундаж орлого нь 100.0 сая төгрөгөөс багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 25 000 000 төгрөгбайна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/ Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх:шаардлагатай”

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 

1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.2.1,  1.2.5,  1.2.6 заалтууд

2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 2.1.1,  2.2.1, 2.1.2,  2.2.2  Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн тусгай зөвшөөрөл байна. 

         Тендерийн хамт 2 790 000 /хоёр сая долоон зуун ерэн мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2019 оны 7-р сарын 04- ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 7-р сарын 04 –ны өдрийн, 10 цаг 10 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
дотоодын давуу эрхийн зөрүүг тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар. Нутгийн удирдлагын ордон.  104 тоот, Утас:70484647, www.tender.gov.mn вэб сайтаар тендер хүлээж авна.

Урилгыг  www.govi-altai.gov.mn www.tender.gov.mn

НИЙТЭЛСЭН: 2019-06-04 18:40:30