Цахим тендерийн урилга

Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвүүдийн 2020 оны эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хуудсанаас үнэ төлбргүй татаж авч, тендерт оролцохдоо эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны борлуулалтын дундаж нь багцын төсөв өртгийн 50 хувиас дээш сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багцын төсөв өртгийн 50 хувиас дээш сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санүүгийн тайланг цахимаас татаж үзнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Багцын төсөв өртгөөс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 

Тендерийн хамт багцын үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 10 минутаас нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх:  Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон. 1 давхар 104 тоот утас: 70484647, 95761500.

 www.tender.gov.mn  www.govi-altai.gov.mn

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-27 15:15:00