Цахим тендерийн урилга

Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос "Солонго дулааны станц" ОНӨААТҮГ-ын 2020 оны түлш халаалтын зардалд тусгасан 2800 тонн нүүрс нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn татаж авч үзэх боломтой, тендерт оролцохыг хүсвэл эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50 000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 2018, 2019 оны туршлагын мэдээлэл

Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны борлуулалтын дундаж төсөвт өртгийн 30 хувиас дээш сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 сая төгрөгөөс дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 он, 2019 оны санхүүгийн тайлан.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртгийн 30 хувиас дээш сая төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй. Хуулийн этгээдийн үйлч ажиллагааны чиглэлд тээврийн чиглэлийн үйл ажиллагааны заалттай байна.

 

 

Тендерийн хамт 6 720 000 / зургаан сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх www.tender.gov.mn Цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 05 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх.Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум. Орон нутгийн өмчийн газар, Нутгийн удирдлагын ордон  1 давхар 104 тоот өрөө, Утас: 70484647.

Вэб: www.tender.gov.mn www.govi-altai.gov.mn

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-08 17:55:12