Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2020.01.30

Тендер шалгаруулалтын нэр: Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч суурилуулах

Тендер шалгаруулалтын дугаар: ГААОНӨГ/202001011

 

[Говь-Алтай аймаг Орон нутгийн өмчийн газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч суурилуулах] ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mnд өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга)-н төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: төсөвт өртгийн 30%-аас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: төсөвт өртгийн 50%-аас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай.

 

Тендерийн хамт [2.700.000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр]-ны өдрийн, 10:05 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Говь-Алтай аймаг Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон

1 давхар 104 тоот утас: 70484647

НИЙТЭЛСЭН: 2020-01-30 14:14:12