Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо: 2020.05.21

Тендер шалгаруулалтын нэр:Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт суудлын автомашин нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ГААОНӨГ/202005116

           

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт суудлын автомашин нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

 Энэхүү барааны тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 40% багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: нийт төсөвт өртгөөс багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: гэрээт борлуулагч

 

Тендерийн хамт [1 277 000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020 оны 06 дугаар сарын 22-ны]- өдрийн, [10:05] -цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говь-Алтай аймаг Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон 1 давхар 104 тоот өрөө

Утас: 70484647 70484201

НИЙТЭЛСЭН: 2020-05-21 14:45:35