Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2020.08.31

 

Тендер шалгаруулалтын нэр: Шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгын дэд бүтэц, халаалтын зуух /Говь-Алтай, Дэлгэр сум/

Тендер шалгаруулалтын дугаар: Төслийн дугаар: БСШУСЯ/202001051

 

 

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан эрх бүхий тендерт оролцогчдоос Шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгын дэд бүтэц, халаалтын зуух /Говь-Алтай, Дэлгэр сум/  барих ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50 000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны борлуулалтын дундаж төсөвт өртгийн 30 хувиас дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60 сая  төгрөгөөс дээш

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртгийн 30 хувиас дээш сая төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Барилга угсралтын БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1 заалтуудтай байна.

 

Тендерийн хамт [2 000 000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 05 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говь-Алтай аймаг Нутигийн удирдлагын ордон, 

Орон нутгийн өмчийн газар

1 давхарт 104 тоот, Утас: 70484647

www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn

НИЙТЭЛСЭН: 2020-08-31 18:17:53