Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2021.08.20

 

Тендер шалгаруулалтын нэр: Шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил /Говь-Алтай, Цээл сум/

Тендер шалгаруулалтын дугаар: Төслийн дугаар: ГААЦСЗДТГ/202101024

 

 

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан эрх бүхий тендерт оролцогчдоос Шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил /Говь-Алтай, Цээл сум/  барих ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50 000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2018, 2019% 2020 оны борлуулалтын дундаж 400.0 сая төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: төсөвт өртгийн 30%-аас багагүй

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртгийн 30 хувиас дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Барилга угсралтын БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1 заалтуудтай байна.

 

Тендерийн хамт [25 000 000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 05 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говь-Алтай аймаг Нутгийн удирдлагын ордон, 

Орон нутгийн өмчийн газар

1 давхарт 104 тоот, Утас: 70484647

www.tender.gov.mn, www.govi-altai.gov.mn

НИЙТЭЛСЭН: 2021-08-20 14:17:32