ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ-т 18,9 литрийн цэвэр усны бэлдэц нийлүүлэх тухай бараанд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендертэй холбоотой мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаас авч болох бөгөөд тендерт оролцох эрхээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 /тавин мянган/ төгрөг тушаана.

Дансны дугаар: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар – Төрийн сан банк 100050051006

Тендерийн материалыг цаасан хэлбэрээр хүлээн авах тул Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт гэж хаяглан ирүүлнэ үү.

 

Үнийн саналыг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагаас өмнө Нутгийн удирдлагын ордоны 1 давхар 104 тоот хаягаар ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11:20 цагт нээнэ.

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг

Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон

1 давхар 104 тоот

утас:70484647 факс: 70484201

 

НИЙТЭЛСЭН: 2017-02-07 00:00:00