ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017.03.07

Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь ГААШСОНӨГ/20170003, ГАА Цээл ОНӨГ/201700007 дугаартай Шарга, Цээл сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь цаасан тендер тул дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар Нутгийн удидлагын ордон 1 давхар 104 тоот гэсэн хаягаар ирүүлнэ үү.

2017 оны сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэнэ.

Шарга, Цээл сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах болно.

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага түүнийг нотлох баримтын хамт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Төлөөлөн гүйцэтгэх зөвлөх нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд дараах заалтуудыг хангасан байна.

     1.1.1. Бүс нутгийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа

     1.1.2. Хот, тосгоны ерөнхий  төлөвлөгөө,  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа хийх

            Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэх зөвлөх нь

     1.4.1. Бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөнд зориулан явуулах инженер геологийн дунд, том масштабын зураглал, инженер-гидрогеологи, инженер-геологи, инженер геоэкологийн суурь судалгаа хийх тусгай зөвшөөрөл

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны 10:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2017 оны 3 дугаар сарын 16-ны 10:00 цагийн  дотор ирүүлнэ үү.

 

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх

Орон нутгийн өмчийн газар утас:70484647

www.tender.gov.mn

 

НИЙТЭЛСЭН: 2017-03-09 18:53:37