ТEНДEРИЙН УРИЛГА

 

Тендер шалгаруулалтын нэр: Инженерийн хийцтэй худаг гаргах, уст цэгийн         

                                                   хайгуул хийх 

Тендер шалгаруулалтын дугаар:  ГАА.ӨНӨГ/201700006

                       

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь Бигэр, Бугат, Дарив, Тонхил, Халиун сумдад инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, уст цэгийн хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зарлаж байгаатай холбогдуулан уг ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар батлагдсан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авч болно.

Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50 000] төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил  /2015, 2016 он/

Сүүлийн 2 жилийн Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь нийт үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тендерийн 2 хувьтай тэнцэх буюу 1-р багцад 1500 000 төгрөгийн, 2-р багцад 1800 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 05 сарын 19-ий 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 сарын 19-ий өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  

ХАЯГ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

                                   ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР      

                  Аймгийн Нутгийн удирдлагын ордон 104 тоот өрөө

                                                                                                                                                                                           Утас: 70484647

НИЙТЭЛСЭН: 2017-04-19 22:40:45