АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020.12.16

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10-т “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр “авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх”; “зорилтот бүлэгт зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулах, цахим сүлжээг ашиглах”-аар заасны дагуу Авлигатай тэмцэх газраас олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт”  сэдэвт цахим сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагт зохион байгуулахад 17 байгууллагын 259 ажилтан, албан хаагч хамрагдлаа.