Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн албан хаагчдад зориулсан “Шинэ Үндсэн хуулийн ардчилалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2017.01.14

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг төрийн албан хаагчдад сурталчлах, ач холбогдлыг нь таниулах зорилгоор “Шинэ Үндсэн хуулийн ардчилалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад зохион явууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Амартүвшин, Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Батмөнх, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа,  Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн А.Жаргалцэцэцэг, Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Энхтайван,  Хүний эрхийн ажилтан Б.Ариунжаргал, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн тэргүүлэгч, өмгөөлөгч, Хуульчдын холбооны салбарын зохицуулагч Б.Дорждэрэм нар илтгэл тавьж, төрийн албан хаагчдаар хэлэлцүүлэг өрнүүлэн, сонирхсон асуултад хариулт өгч уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд 62 төрийн байгууллагын 260 орчим төрийн албан хаагчид оролцлоо.