“АЛТАЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” чуулган, “МАРТЫН-8 2017 “ хүндэтгэлийн цэнгүүн амжилттай зохион байгуулагдлаа

2017.03.06

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал ,аймгийн Засаг даргын Тамгын газар , Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулж аймгийн сум бүрээс нийт 250 эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ болж байна. Чуулганаар эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэх зэрэг олон ажил асуудлууд яригдаж байна. Мөн өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилгоо тодорхойлох зорилго бүхий “АЛТАЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” чуулганыг зохион байгуулж байна.