ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын  Хүүхдийн сантай хамтран  “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийг 2021 он хүртэл хэрэгжүүлж, орон нутгийн хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөн туслах арга зүй” 3 өдрийн сургалт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдлаа.

Хүүхэд өсвөр насанд зонхилон тохиолддог сэтгэцийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд багш нарын оролцоо, хүүхдийн сэтгэл гутрал, түгшилтийг илрүүлэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-06 05:56:22