ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРЭГ, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГЭРЭЭЛЭН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АЖЛЫН ТӨСӨЛ НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

2018 оны 4 дүгээр сар 05

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан "Төрийн байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төриин зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төриин бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлын төсөл хүлээн авч байна.

Гүйцэтгэх ажил үйлчилгээний чиглэл:

            Гүйцэтгэх ажил, үйлчилгээ нь 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2018 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил, үйлчилгээ байна.

Төсөлд тавигдах шаардлага:

1.    Төслийн нэр

2.    Үндэслэл, хэрэгцээ шаардлага

3.    Зорилго, төслийн зорилт

4.    Эдийн засгийн үр өгөөж, хэрэгжүүлэх арга зам

5.   Хэрэгжүүлэгч байгууллагын товч танилцуулга, ижил төрлийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлсэн туршлага, хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн, чадавх, хамтын ажиллагаа

6.    Хэрэгжүүлэх ажлын календарчилсан төлөвлөгөө, хугацаа

7.    Хамрах хүрээ

8.    Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

9.   Хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, чадавх, талуудын оролцоо

10.  Үр дүн, хөндлөнгийн хяналт, тайлагналт

 

Төрийн бус байгууллага нь ажил, үйлчилгээ гүйцэтгэх саналыг төсөл хэлбэрээр боловсруулан, тухайн төрийн бус байгууллагын албан бичгийн хамт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүргүүлнэ. Улмаар  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг мэдээлнэ.

 

Холбоо барих утас: 99002600, 99018953

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-05 03:26:33