БАРУУН БҮСИЙН СУВИЛАГЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын Сувилагчдын Нийгэмлэг, Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлэг хамтран баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн сувилагчийн мэргэшлийн зэргийн шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран мэргэжлийн чиглүүлэх 2 цагийн цахим, нэгдсэн эмнэлгийн “Ур чадварын өрөө”, АШУҮИС-ийн ГАА дахь салбар сургуулийн эмнэлзүйн ур чадварын өрөөнд давхардсан тоогоор 94 сувилагчийг сургалтад хамруулж, мэргэшлийн зэргийн шалгалтад 67 сувилагч орж 63 буюу 94% мэргэшлийн “Тэргүүлэх”, “Ахлах” зэрэг хамгааллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2020-11-09 12:54:15