АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН 2017 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН
2017 ОНЫ
ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ ХҮСНЭГТ

Говь-Алтай аймгийн ЗДТГазар /байгууллагын нэр/
Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн 99223067  /тодруулга өгөх албан тушаалтан, холбоо барих утас/
2018-01-25 / огноо/

Хөтөлбөрийн танилцуулга хэсэг

1.

Хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”

2.

Хөтөлбөрийн зорилго

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх

3.

Санхүүжилтийн эх үүсвэр

Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн хөрөнгө

4.

Хэрэгжүүлэгч байгууллага

Бүх шатны төрийн байгууллага

5.

Хэрэгжих нийт хугацаа

6 жил

    6.

 Төсөл, хөтөлбөрийн   зорилтууд

Зорилт 1. шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх;

Зорилт 2. төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 3. төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 4. худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 5. шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга, ил тод, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигын эсрэг хамтын ажиллагааг сайжруулах;

Зорилт 6. авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх;

Зорилт 7. авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих;

Зорилт 8. иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 9. улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байлгах;

Зорилт 10. шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх;

Зорилт 11. авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх.

7.

Зардал

Төсөв

      24,962.4

Үүнд:

Төсөв

Гүйцэтгэл

1-р үе шат

14,308.9

499.0

2-р үе шат

10,653.5

                 -

Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах хэсэг

8.

 

Төсөл, хөтөлбөрийн зорилт:

Гүйцэтгэлийг Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний арга хэмжээ бүрээр, хүрсэн түвшин, үр дүнгийн үзүүлэлтийн хамт зохих талбарт бичнэ.

1-р зорилтын хүрээнд:

 

1-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

2017 онд шинээр томилогдсон  22  албан тушаалтны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд хүлээн авч хянан баталгаажуулж, ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн 247  мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын  24  урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж,  бүртгэлийг цаасаар болон цахимаар бүртгэж хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.

Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын дэс, туслах түшмэлийн нөөцөд бүртгэлтэй иргэдээс нөхөх зарыг 2017 оны 04 дүгээр сард 46 сул орон тоонд, 2017 оны 11 дүгээр сард 49 сул орон тоонд тус тус цахим хуудсаар нийтэд зарлалаа.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтаар 25 ажлын байранд тэнцсэн 72  иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх, өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан 25 иргэнийг тухайн ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүллээ.

Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгууллаа. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Эрдэнэ, Есөнбулаг, Тонхил, Бигэр, Цээл, Цогт сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Бигэр сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд 4 удаа зохион байгуулж, 33 иргэнийг нөөцөд бүртгэн, тухайн албан тушаалын шаардлагыг хангаж байгаа 8 иргэнийг томилуулах саналыг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, 7 иргэнийг томилууллаа.

2017-2018 оны хичээлийн жилийн мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн шалгалтад Төрийн захиргааны менежментийн мэргэшүүлэх дипломын улирлын сургалтад 3 албан хаагч суралцаж байна.

Удирдлагын академийн 2016-2017 оны хичээлийн жилд төрийн албан хаагчдыг улсын төсвийн хөрөнгөөр дараах 2 сэдвийн хүрээнд онлайн сургалтад хамрууллаа. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн “Ёс зүй”
  • “Албан хэрэг хөтлөлт” 2 төрлийн сургалтад нийт 20 албан хаагчийн хамруулан чадавхижууллаа.

Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтийн багш нар аймагт 2017 оны 12 дугаар сар 08-10-ны өдрүүдэд хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын болон агентлагуудын мэргэжилтэн нийт 29 хүн хамрагдаж, сертификат олголоо. 

Тайлант хугацаанд Удирдлагын академийн онлайн сургалтад 20, улирлын сургалтад 3, мэргэжлийн чиглэлийн сургалтад 208, нийтдээ давхардсан тоогоор 229 төрийн албан хаагч сургалтад хамрагдаж чадавхижлаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмын хэрэгжилтийг ханган  ажилласнаар 2017 оны байдлаар 7 төрийн байгууллагын 25 албан хаагч төрийн албаны тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авагдсан байна.

Салбар зөвлөлд хандан ирүүлсэн 44 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг албан бичгээр хүргүүллээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг өргөжүүлснээр 15 ажилтан иргэд хөдөлмөрчдөд төрийн үйлчилгээг нэг цэгээс хөнгөн шуурхай хүргэн ажилласнаар 2017 онд давхардсан тоогоор 18700 гаруй иргэд үйлчлүүлж, төрийн үйлчилгээг авлаа.

Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотойгоор Хөхморьт сумын Засаг даргад аймгийн Засаг даргын 2017 оны Б/74 дүгээр захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар 20 хүртэл хувиар, Хөхморьт сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Соёлын төвийн эрхлэгч нарт сумын Засаг даргын 2017 оны Б/15 дугаар захирамжаар сануулах, Хөхморьт сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид сумын Засаг даргын 2018 оны Б/01 дүгээр захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан бөгөөд арга хэмжээ авагдсан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэж ажиллалаа.

2-р зорилтын хүрээнд:

 

2-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

Иргэдийн өргөдөл гомдыг www.70481111.mn  сайтаар хүлээн авч, шийвэрлэлтийн явцыг өргөдөл гаргасан иргэн хянах боломжтой болголоо. Мөн амаар болон бичгээр гаргасан өргөдлийг тус цахим програмд оруулж, өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариуг өргөдөл гаргагчийн гар утсанд мэдэгдэж байна.

Архивын лавлагааны үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд  2017 онд Мэдээллийн эрэлт ихтэй ашиглагддаг 48 хөмрөгийн  2212 хадгаламжийн нэгжийн  74694 хуудас баримтыг скайнердаж, 37 хөмрөгийн 1247 хадгаламжийн нэгжийн 41254 хуудас баримтыг Photoshop программд сэргээж, 115 хөмрөгийн 6565 хадгаламжийн нэгжийн баримтыг цахим хэлбэрт шилжүүллээ.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хөндлөнгийн үнэлгээг  2015 онд аймгийн Засаг даргын тамгын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс санал асуулга авч хэрэглэгчийн үнэлгээг хийхээр шалгарсан  “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан” ТББ-аар  /1,5 сая төгрөг/ хийлгэж байсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/210 дугаар захирамжаар “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон сум, агентлагийн үйл ажиллагаанд хяналт –шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг шинэчилэн баталж, тус журмын 8.3-т “Хэрэглэгчийн үнэлгээг хийх хөндлөнгийн байгууллагыг судалгааны болон хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын дундаас ажлын туршлага , хүний нөөцийн чадал зэргийг харгалзан сонгон шалгаруулах бөгөөд хөндлөнгийн байгууллагыг сонгох үйл ажиллагааг тухайн үнэлгээ хийлгэх байгууллага зохион байгуулна.” Гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж,  2017 оны үйл ажиллагаанд  хэрэглэгчийн үнэлгээг хийлгэх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах зарыг нээлттэйгээр зарлалаа.

/www.govi-altai.gov.mn-нутгийн удирдлага-аймгийн Засаг даргын Тамгын газар-Хяналт шинжилгээ-үнэлгээ дотоод аудитын хэлтэс-мэдээлэл хэсгээс үзэх./

3-р зорилтын хүрээнд:

 

3-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийн нэгдсэн системд батлагдсан төлөвлөгөө болон гүйцэтгэлийн мэдээллийг цаг тухай бүр нь шинэчлэн оруулж ажилласан бөгөөд 2017 онд нийт 168 хөрөнгө оруулалт, арга хэмжээнд 3802,5 сая төгрөг зарцуулахаар батлагдсанаас 162 арга хэмжээнд холбогдох 3707,8 сая төгрөгийн гэрээ байгуулагдаж 3590,9 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Батлагдсан төлөвлөгөө болон гүйцэтгэлийн мэдээллүүдийг http://tusuv-oronnutag.mof.gov.mn/ сайтаас иргэд олон нийт мэдээлэл авах боломжтой байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 11 аж ахуйн нэгжид жилийн 3%-ийн хүүтэй 580,0 сая төгрөгийн зээлийг 2015-2017 онуудад олгосон байна. Зээлийн эргэн төлөлт 10%-тай буюу 15,8 сая төгрөг төлөгдсөн бөгөөд хуваарийн дагуу 142,2 сая төгрөг төлөгдөөгүй эргэн төлөлт хангалтгүй байна.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөд 360,0 сая төгрөг, гамшгаас хамгаалах санд 444,0 сая төгрөг батлагдсан бөгөөд сангийн хөрөнгийн гүйцэтгэл 100%-тай байна. Хөрөнгийг зарцуулах шийдвэрийг аймгийн албан ёсны цахим хуудасны “хууль эрх зүй” цэсний “Аймгийн Засаг даргын захирамж” дэд цэснээс, сангийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг Аймгийн Засаг даргын Тамгын газрын шилэн дансны сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээнд тухай бүр шийдвэрийг байршуулж, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлж ажиллалаа. /эх сурвалж:http://govi-altai.gov.mn/top/314 болон   http://shilendans.gov.mn/org/2163?group=0&year=2017 линкээр орж үзэх боломжтой./

Орон нутгийн төсвийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах бүхий л үе шатанд төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах зорилгоор орон нутгийн телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж хэвшүүллээ. Тэрчлэн “Шилэн дансны тухай” хууль, “Авлигын эсрэг” хууль, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль болон “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын дагуу аймгийн цахим хуудас болон шилэн дансны мэдээллийн нэгдсэн системд тавигдах хуульд заасан мэдээллийг цаг тухай бүр нь байршуулсны зэрэгцээ аймгийн орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын саналыг 18 сумын 700 гаруй иргэн, Есөнбулаг сумын 10 багийн 200 гаруй иргэнд 2017 оны 11 дүгээр сарын 13, 14, 15-ний өдрүүдэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналыг авч эрэмбэлэн 2018 оны төсвийн төслийг боловсрууллаа.

Төрийн Аудитын байгууллагаас орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг аймгийн албан ёсны цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн системд хуулийн хугацаанд байршуулсан бөгөөд аудитын зөвлөмж, албан шаардлагыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж биелэлтийг төрийн аудитын газарт хүргүүлж ажиллалаа.

/Эх сурвалж: http://govi-altai.gov.mn/upload/files/8e0f097549ef8067c37368581e271e6f.pdfhttps://info.shilendans.gov.mn/form/datacreate/369/1/2016/0, http://govi-altai.gov.mn/upload/files/7c90a6443879fe95ea53eb6033b0b7d0.pdf  линкээр орж үзэх боломжтой. /

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь аймгийн Төрийн Аудитын газар болон Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт дотоод аудитын албатай хамтран ажиллаж орон нутгийн төсөвт учирсан хохиролыг барагдуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах нэгж байгууллагуудын тухайд удирдлагын буруутай шийдвэрээр ажлаас халагдсан ажилтанд шүүхийн шийдвэрээр 123535,8 мянган төгрөгийн цалин, НДШ, ХХОАТ, тэмдэгтийн хураамж олгосон байна. Дээрх хохиролыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн бөгөөд Есөнбулаг сумын 6, аймгийн төвийн 4, сумдын 14 байгууллага нийт 24 төсвийн байгууллагад хохиролыг барагдуулах ажлыг зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд 14 байгууллага хариу ирүүлж 10 байгууллага хариу ирүүлээгүй байна.

/Эх сурвалж: Ажлын төлөвлөгөө, албан бичгийг тайланд хавсаргав./

4-р зорилтын хүрээнд:

 

4-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

Тайлант хугацаанд  төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны 63 төсөл арга хэмжээнээнээс 55 төсөл арга хэмжээг “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээр зохион байгуулж  87,3  хувийн хэрэгжилттэй байна. “Цахим худалдан авах ажиллагаа”-ны нэгдсэн системд www.tender.gov.mn тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт, нээлтийг хийж оролцогчийн аж ахуй нэгжийн үнийн санал болон үнэлгээний хорооны шийдвэрлэлтийг хавсаргаж үр дүнг тухай бүр  нийтлэж ажиллалаа.

2013-2017 онуудад худалдан авах ажиллагаанд оролцож гүйцэтгэгчээр шалгаран гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 3 аж ахуй нэгж, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн 4 аж ахуй нэгж, нийт 7 аж ахуй нэгжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дэх хэсэгт заасан эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг 2017.11.07-нд Авилгатай тэмцэх газарт  хүргүүлээд байна.

5-р зорилтын хүрээнд:

 

5-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

6-р зорилтын хүрээнд:

 

6-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

 

7-р зорилтын хүрээнд:

 

7-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сард  аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ажиллах үеэр олон нийтийн дэд зөвлөлийг байгуулж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Дэд зөвлөл нь 3 гишүүнтэй бөгөөд аймаг орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг хянах,  хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэрийг ил тод, нээлттэй болгох, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг бүрдүүлж хамтран ажиллана.

Дэд зөвлөлийн гурван гишүүнд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нутгийн удирдлагын ордонд өрөө, үйл ажиллагаа явуулах тавилга, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.

2017 ондоо аймгийн ИТХ-аас анх удаа хууль журамд заагдсаны дагуу “Есөнбулаг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн санхүүжилт зарцуулалтын талаарх нийтийн сонсгол”-ыг зохион байгуулсан.

Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу  Шийдвэр гаргах шатанд иргэний нийгмийн оролцоо, хангуулах зорилгоор Алтай Швейцарь сан ТББ-тай хамтран боловсролын байгууллагын төсөв боловсруулалт, гүйцэтгэл, тайлагналт хяналтын үйл ажиллагаанд мониторинг хийсэн тухай төсвийн хяналтын сонсголыг “Боловсрол” сэдвийн хүрээнд 2018 оны 1дүгээр сарын 19-ний  өдрөөс зохион байгуулж байна.

Энэ үеэр аймгийн Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Аудитын газар Санхүүгийн хяналт аудитын алба зэрэг байгууллагууд Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн ба ТББ-ууд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд иргэд хамт олны оролцоо сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

8-р зорилтын хүрээнд:

 

8-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

9-р зорилтын хүрээнд:

 

9-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

10-р зорилтын хүрээнд:

 

10-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

Авлигын эсрэг төлөвлөгөө, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлын хүрээнд давхардсан тоогоор 1263 төрийн албан хаагч болон 1400 гаруй иргэдэд  хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Иргэд олон нийт төрийн албан хаагчдын зайлшгүй мэдвэл зохих болон УИХ-аас шинээр батлан гаргасан хууль тогтоомжийг мэдээлж сурталчлах зорилгоор Төрийн байгууллагын дарга, албан хаагчдад зориулсан сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг, сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын хэрэгжилт, Захиргааны акт гаргахад анхаарах асуудлаар сургалт  зохион байгууллаа. Тус сургалтанд 75 албан тушаалтан албан хаагч хамрагдлаа.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын мэдүүлгээ шинэчилэн гаргах хуулийн хугацаа болж, улсын хэмжээнд 2016 оны мэдүүлэг бүрдүүлэлтийн үйл ажиллагаа эхлэж байгаатай холбогдуулан  2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Мэдүүлгийг бүртгэх, хянах хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болох нийт 24 албан тушаалтанд Авлигатай тэмцэх газартай хамтран онлайн сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн дарга, ахлах мэргэжилтнүүдэд  Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Нийслэлийн Цагдаагийн газрын ахлах байцаагч Э.Баярбаясгалан нартай хамтран аймгийн ЗДТГ-аас  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд 116 төрийн байгууллагын албан тушаалтан, төрийн албан хаагчид хамрагдаж, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Тус аймгийн Татварын ажилтны семинар, сургалт, зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  аймгийн Татварын хэлтэс, сумдын татварын улсын байцаагч нарт Захиргааны ерөнхий хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар сургалтыг Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгууллаа. Тус сургалтанд 26 албан хаагч хамрагдлаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны ерөнхий хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд 52 улсын байцаагч хамрагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс судлаач, багш  нар тус аймагт 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 09.00 цагаас Нутгийн удирдлагын ордоны хурлын зааланд “Хэл, соёл, түүхийн асуудлаар”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагын үүрэг оролцоо”, “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа”, “Иргэдийн оролцооны сайн туршлага” гэсэн сэдвүүдээр  аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 100 гаруй шат шатны ИТХ-ын хурлын төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэд хамрагдлаа

Тус аймгийн 18 сумын 87 багийн 80 Засаг дарга нарт төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй хүргэх, түүнд иргэдийн оролцоог хангахад багийн удирдлагууд голлох үүрэгтэй учраас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хууль эрх зүйн хэлтсээс Захиргааны ерөнхий хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомжийн талаар сургалтыг зохион байгууллаа.

Сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэнүүдийн нэгдсэн сургалт, семинарыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, сургалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийг сурталчилах, захирамж гаргах ажилд Засаг даргын Тамгын газрын даргын анхаарах асуудлаар 1.30 цагийн семинар өгч, цаашид эрх зүйн ажлыг сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө. Мөн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, УИХ-ын 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж болон 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжих хуулиар  сургалт явуулж,  5 төрлийн 500 ширхэг гарын авлага, брошур тараалаа.

Орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын ажлыг хуулийн хүрээнд уялдуулан зохицуулах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нэгдсэн зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллах зорилгын хүрээнд  аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нар  “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сарын аяны удирдамжийг  баталлаа.

Тус аяны нэг сарын хугацаанд Ерөнхий боловсролын сургууль  төгсөгчдийн “Эрдмийн баяр” тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа таарч байгаа, мөн баталсан удирдамжид заасан заалтын дагуу хүүхэд өсвөр үеийнхэн гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл шалтгааныг таниулж, өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, архи, тамхи хорт зуршилд автахаас сэргийлэх мэдлэг дадалтай болгох,  Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаалын дагуу хориглосон  төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр хураамж хураамж авах, төгсөгчид эцэг эхэд дарамт хүндрэл учруулах хөдөө хээр, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах архи согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон заалтыг танилцуулж, сургууль төгсөгчид  осолдох хэрэг зөрчил гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгууллаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Есөнбулаг сумын 4 Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх 9, 12 дугаар ангийн 512  сурагчдад яриа таниулга хийж ажиллалаа.

Хууль бус төлбөр хураамж авахгүй байх, төгсөгч, эцэг, эхчүүдэд дарамт учруулах, бэлэг авах, хөдөө хээр, амралтын газар, баар цэнгээний газруудад нийллэг зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж, Цагдаагийн газрын мэдэгдлийг 18 сум, 2 тосгоны сургуулиудад хүргүүллээ.

Төгсөх ангийн сурагчдын эцэг, эхийн зөвлөл, багш нарын  төлөөлөл 115 хүнд Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж аливаа мөнгө төгрөг хураахгүй байх цаашид хууль бус төлбөр хураамж хураахгүйгээр “Эрдмийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх үзлийг төлөвшүүлэх талаар яриа таниулга  мэдээлэл хийж, Цагдаагийн ерөнхий газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбооноос хамтран гаргасан “Зөвлөмж”-ийг танилцуулж, эцэг эхийн зөвлөл, төгсөх ангийн багш нарын санал бодлыг сонсох зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Есөнбулаг сумын иргэний танхимд  хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Энэхүү “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” аян арга хэмжээнд Есөнбулаг сумын 343 гаруй иргэд, 512 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдлаа.   

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,  УИХ-ын 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, иргэдийн хууль зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд “Хууль сурталчлах аян” арга хэмжээг аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны 10 сарын 01-ээс 11 сарын 01-ний хүртэл хугацаанд зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу 4 ажлын хэсэг  2017 оны 10 сарын 09-23-ны хооронд 16 сум, 2 тосгонд ажиллаж сумын ГХУС-х ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах, сумын иргэд олон нийттэй уулзах уулзалтыг зохион байгуулж УИХ-ын 2016 оны намрын чуулган, 2017 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль, Байгаль орчны багц хуулиуд, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хуулиудаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, 2017 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгууллатын ажлыг мэдээлж сурталчилах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль болон сургуулийн захиргаа, сум орон нутгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлаар уулзалт хийлээ.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Хүнсний эрүүл ахуйн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, НӨАТ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, хууль хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэхүү арга хэмжээнд 18 сум, 2 тосгоны 1740 гаруй иргэд олон нийт, төрийн албан хаагчид, 114 сумын төсөвт байгууллага, аж ахуйн нэгж  1640 орчим дунд болон ахлах ангийн сурагчдад                    зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг бататгасан, Авлигын эсрэг хууль,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай тогтоомжийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр аймгийн ЗДТГ, ХЭҮК-ын аймаг дахь ажилтан нар хамтран Хүний эрхийн Олон Улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүн бүрийн эрхийн төлөө “ иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх нэгдсэн өдөрлөгийг 2017 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр аймгийн нэгдсэн зах дээр зохион байгууллаа.

Тус өдөрлөг арга хэмжээнд Хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагч, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран оролцож, 50 орчим иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, 200 орчим иргэдэд гарын авлага материал тарааж ажиллалаа.

Ардчилал хүний эрхийн Олон улсын өдөр, Олон улсын авлигын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдийн хууль эрх зүй, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 23 хүнд сургалт зохион байгууллаа.

 Тус  сургалтанд Хуульчдын холбооны ГАА дахь салбарын зохицуулагч, ГАА дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар хамтран оролцож  хүний эрхийн ерөнхий ойлголт, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах  эрхийн тухай хууль, хүний эрх ба өмгөөлөл, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.

/Эх сурвалж: Хөтөлбөр, удирдамжийг тайланд хавсаргав./

11-р зорилтын хүрээнд:

 

11-р зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл

9.

Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд)

Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон ололттой талуудыг бичнэ.

Орон нутаг дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн 3 гишүүнтэй болсон. Зөвлөлийн 3 гишүүнийг сайн ажиллуулж төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг хянах,  хүнд суртал чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэрийг ил тод, нээлттэй болгох, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг бий болгох зорилтыг хэрэгжүүлж ажиллана.

Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон дутагдалтай талуудыг бичнэ.

Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний арга хэмжээнд тусгагдсан 2017 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэрэгжүүлээгүй байгаа нь ХАСХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар хянадаг болох, Цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн, цахимжуулах ажлыг эрчимжүүлэх цахим гарын үсэг олгох , хаягжуулах , баталгаажуулах ажлыг эхлүүлээгүй байгаа зэрэг нь дутагдалтай цаашид анхаарах асуудал байна.

Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон анхаарах асуудлуудыг бичнэ.

Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөний арга хэмжээнд тусгагдсан арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.

10.

Санал

Цаашид хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэх а

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 03:22:07