АВЛИГЫН ЭСРЭГ “СУДАЛЪЯ, МЭДЬЕ, СЭРГИЙЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НЭГДЛЭЭ

Авлигын гэмт хэргийг бууруулах, төрийн албан хаагчдыг энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс ангид байлгах, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн Прокурорын газраас санаачилан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Судалъя, Мэдье, Сэргийлье” нөлөөллийн аянд аймгийн Засаг даргын Тамгын газар нэгдэж, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хийж хэрэгжүүлэх 3 зорилт, 8 арга хэмжээ бүхий төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Тус төлөвлөгөөний дагуу аяны танилцуулга, туг,  судлах хууль  тогтоомжийг агуулсан хавтасыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээр аялуулж, албан хаагчдад танилцууллаа. Мөн тус аяны хүрээнд албан хаагчдын дунд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн мэдлэгийг сорьсон “АХА” тэмцээнийг зохион байгуулж, эхний гурван байрыг шалгаруулж, дурсамж, мөнгөн шагналаар шагналаа.

 

Байгууллагын албан хаагчид авлигатай тэмцэх хүсэл эрэмзлэлээ илэрхийлж, шударга ёсыг тогтоох, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж ажилладаг байгууллага, аймаг болохыг бүх шатны төрийн байгууллага болон албан хаагчдад “Судалъя, мэдье,  сэргийлье” аянд нэгдэж уриалга гарган, орон нутгийн сошиал медиа группээр түгээлээ.

Түүнчлэн аяны хүрээнд байгууллагын албан хаагчид болон иргэд олон нийтэд “Авлигын нийгмийн хор аюул, хор уршгийн талаар сурталчилах таниулах ажлыг зохион байгууллаа.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, албан хаагчид болон иргэдийг  соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг нэгтгэн туг хавтасыг хуваарийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Прокурорын газарт хүлээлгэн өглөө.

НИЙТЭЛСЭН: 2021-04-06 12:33:38