ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Тус хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт- шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, аймгийн хэмжээнд хяналт- шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.


                         

                                                          С.БАЙГАЛЬМАА

                                           ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ,

                                       ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА

                    Өрөөний №105, Утас: 70483065 , Цахим хаяг: baigalimaa@govi-altai.gov.mn

       

  •  Албан тушаалын зорилго:

    Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн байгууллагыг бодлогын зөвлөмж, арга зүйгээр хангаж, чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцан тайлагнана.

    Албан тушаалын зорилт:

    1. Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгжийн нэгтгэсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, удирдлага, албан хаагчдыг бодлогын зөвлөмжөөр хангах, төрийн байгууллагуудад арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

    2. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, мэдээлж тайлагнах, арга зүйн зөвлөмжөөр хангах,чадавхжуулах, гүйцэтгэл үр дүн, үр нөлөөг сайжруулах;

    3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний бодит мэдээ, мэдээллээр удирдлага болон хэрэглэгчийг хангах;

    4. Хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах болон  хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

 


                                                                                  Ж.МӨНХЦЭЦЭГ

                                                   ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН

                                         ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

             Өрөөний №109, Утас: 70484065, Цахим хаяг: munkhtsetseg@govi-altai.gov.mn

 

  • Албан тушаалын зорилго:

    Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын өмнө хариуцна.

    Албан тушаалын зорилт:

    1.Захиргаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан нэгжийн нэгтгэсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэх;

    2.Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, холбогдох хэлтэс, агентлаг, сумдад дүгнэлт, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавих;

    3.Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх.


 

                                                                       Э.БУЯНТӨГС

                         ЗАСАГ Д АРГЫН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ,

                                                 ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

                       Өрөөний №109, Утас: 70484065, Цахим хаяг: buyantugs@govi-altai.gov.mn

Албан тушаалын зорилго:

Хууль тогтоомжийн хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, захирамж, албан даалгавар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын өмнө хариуцна.

Албан тушаалын зорилт:

1.Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг сайжруулах зөвлөмж боловсруулах;

2.Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, мэдээлж тайлагнах, арга зүйн зөвлөмжөөр хангах, чадавхжуулах, гүйцэтгэл үр дүн, үр нөлөөг сайжруулах;

3.Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм журам стандартыг хэрэгжүүлэх.

 


 

                                                                                                            С.ПАГАМДУЛАМ

             ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

           Өрөөний №109, Утас 70484065, Цахим хаяг: pagamdulam@govi-altai.gov.mn

 

 

  • Албан тушаалын зорилго:

    Хууль тогтоомжийн хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, дотоод аудитыг хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах чиглэлээр мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын өмнө хариуцна.

    Албан тушаалын зорилт:

    1.Төсөв санхүүгийн талаарх хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг сайжруулах зөвлөмж боловсруулах;

    2.Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, мэдээлж тайлагнах, арга зүйн зөвлөмжөөр хангах, чадавхжуулах, гүйцэтгэл үр дүн, үр нөлөөг сайжруулах;

    3.Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм журам стандартыг хэрэгжүүлэх.

НИЙТЭЛСЭН: 2016-09-15 00:00:00