Сургалт зохион байгуулав.

2018.04.28

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан, үнэлгээний хорооны гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах, авлига , ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГазрын Хууль , эрх зүйн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Авлигатай тэмцэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран  худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан болон үнэлгээний хороонд ажиллах А3 сертифакттай төрийн албан хаагч, иргэний нийгмийн төлөөлөл иргэдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар сургалт мэдээллийг   2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нутгийн удирдлагын ордоны иргэний танхимд зохион байгууллаа.

Хөрөнгө оруулалтын 2018 оны төлөвлөгөө батлагдсаны дагуу тендер зарлах, үнэлгээний хороо байгуулах ажлууд хийгдэж,  бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан тус ажлыг зохион байгуулах 70 орчим хүнд тендер сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу зохион байгуулахад анхаарч ажиллах талаар хууль эрх зүйн мэдлэг олголоо.