САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГАА /2015 ОН/

2016.03.03

Зорилго, зорилт 

Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан хууль  тогтоомж болон иргэд олон нийтийн зайлшгүй мэдвэл зохих хуулийг сурталчлах тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоожмийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хууль сурталчлах сарын аян“ арга хэмжээний удирдамжийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар батлуулж ажиллалаа.

Уг ажлын хүрээнд тус аймгийн 8 сум, 1 тосогоны 506 иргэд олон нийтээс урьдчилан бэлтгэсэн 7 асуултаас бүрдсэн асуулгын тусламжтайгаар  мэдээллийг цуглуулан  дүн шинжилгээ хийлээ. 

Судалгааны зорилго 

 Төрийн байгууллагын ил тод байдал, Төрийн албан хаагчдын ёс зүй ямар түвшинд  байгааг үйлчилгээ авч буй иргэд хэрхэн дүгнэж байгаа болон авлигын шалтгаан нөхцөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг оновчтой үр дүнтэй зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг  чирэгдэлгүй шуурхай болгож, өөрчлөхөд чиглэгдэнэ.