ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016.01.01
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Авлигын эсрэг хууль тогтоомж, аймгийн Засаг даргын “Бидний –Алтай“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн гаргаж буй шийдвэрт иргэдийн оролцоо саналыг тусгах, Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, Төсвийн болон худалдан авах ажиллагааны ил тод байдал, шударга ёс ил тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдлийг арилгах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар төлөвлөгөөнд тусган дараах үйл ажиллагаануудыг  хэрэгжүүлж ажиллалаа.

 

             Нэг. Удирдлага зохион байгуулалт, авлигатай тэмцэх санал, санаачилга, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх:

 

1.1.Үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр:

 

Аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны “Бидний –Алтай“ хөтөлбөрт тусгагдсан “Нээлттэй, авлигагүй алтайчууд“  зорилтыг хэрэгжүүлэх   ажлын хүрээнд иргэний оролцоотой, хариуцлага, хяналтын мехнаизмтай, авлигаас ангид, ил тод  нээлттэй засаглалыг бэхжүүлэх зорилгоор Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар баталгаажсан иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хангуулж, төр түүний байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй энгийн ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор засаг даргын   “Мэдээллийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны А/62 дугаар захирамжийг батлан гаргаж, төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланг  иргэдэд  тавиулж, мөн Шилэн дансны тухай хууль батлагдсантай холбогдуулан байгууллага бүр цахим хуудасныхаа шилэн данс цэсээр төсөв, санхүүтэй холбоотой үйл ажиллагаагаа холбогдох журмын дагуу тайлагнаж ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хугацаанд төрийн үйлчилгээний ил тод нээлттэй байдлыг хангаж, олон нийтэд ойлгомжтой арга хэлбэрээр ажиллахаа Аймгийн албан ёсны цахим хуудас болох www.govi-altai.gov.mn –ээр  болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдтэй хийх уулзалт зэрэг арга хэмжээнүүдээр иргэд олон нийтэд мэдэгдэлийг тухай бүр хийж ажиллалаа.

 

Тус онд  Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар авлигын эсрэг 2015 оны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг томилж, тус ажлын хэсэг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, авлигын эсрэг 2015 оны төлөвлөгөөг аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/40 дугаар захирамжаар батлуулан Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хэрэгжилтийг тооцон тайлагнаж ажиллалаа.

/www.govi-altai.gov.mn-Ил тод байдал-Авлигатай тэмцэх төлөвлөгөө –цэснээс үзнэ үү. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, ажлын хэсгийн хуралдсан хуралдааны тэмдэглэлийг тайланд хавсаргав./

Аймгийн төрийн сангийн ажилтны “Төсвийн хэрэгжилт, хяналт, хариуцлага” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд  аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт- Аудитын алба, Худалдан авах ажиллагааны алба, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Орон нутгийн өмчийн алба, төсвийн байгууллагын нягтлан бодогч нар, сумдын “Санхүүгийн алба” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга “2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, түүний үр дүн”-гийн талаар товч мэдээлэн улс, орон нутгийн эдийн засаг, төсвийн хүндрэлийг даван туулахад санхүүгийн ажилтнуудын санаачлага, идэвх зүтгэл, тасралтгүй мэдээлэл чухал болохыг онцлолоо.

Түүнчлэн 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, 2015 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг дэлгэрэнгүй илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Зөвлөгөөнөөр 2014 онд дэвшүүлсэн “Төрийн сангийн дотоод хяналтыг төлөвшүүлэх” зорилтын  хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, түүний үр дүн, төсөв санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналт гэсэн багц асуудлын хүрээнд тавигдсан 13 илтгэлийг хэлэлцэж цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсны зэрэгцээ 2015 оныг “Төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг тэргүүн зэрэгт тавих” зорилтыг дэвшүүлэн уг зорилтыг хангах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгавар, зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.

 

аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар  Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

зөвлөгөөнийг нээв.                                      Х.Баатарзориг илтгэл тавив.

/Эх сурвалж: www.govi-altai.gov.mn-таны сонорт хэсгийн 7 дугаар хэсгээс үзнэ үү./

Аймаг орон нутгийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын зүгээс орон нутгийн төрийн бус байгууллага /Дэлхийн зөн ОУБ-ын аймаг дахь салбар нь Хувь хүний хөгжлийн институтын лекторын Улаанбаатар хотоос ирж очих унааны зардал, аймагт байрлах буудлын зардлыг гаргасан/-тай хамтран “Харилцааны соёл, Төрийн албаны ёс зүй”,  “Сайн удирдагчийн 12 чухал чанар”  зэрэг сэдвээр “Амжилтын төлөө хамтдаа сургалт”-ыг зохион байгуулж, дээрх сургалтыг лектор Д.Мягмардорж илтгэл тавьж,  удирдаж явуулсан ба сургалтанд нийт 51 төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, албан хаагчид хамрагдлаа.

/Зарцуулсан хөрөнгө гаргасан тушаал,  “Амжилтын төлөө хамтдаа сургалт”-нд оролцогчдын бүртгэл тайланд хавсаргав./

   

Орон нутгийн төсвөөс Авлигын эсрэг үйл ажиллагаанд нийт 5,2 сая төгрөгийг удирдлагын шийдвэрээр  тухай  бүр гаргаж, байгууллагын  үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн албан хаагч иргэдэд зориулсан сургалт явуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд зарцуулж ажиллалаа.

Зохион байгуулсан ажил

Тушаал шийдвэрийн дугаар, огноо

Мөнгөн дүн /төг/

Тайлбар

1.

Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт сургалт

Аймгийн ЗДТГ-ын даргын 2015-02-08-ны өдрийн А/05

200500 төг

 

2.

“Хууль сурталчилах сарын аян“-ы хүрээнд хууль тогтоомж, Авлигын эсрэг хуулийг төрийн албан хаагчид, иргэдэд сурталчилах ажилд

 

555200 төгрөг

 

3

“Хууль сурталчилах сарын аян“-ы өргөмжлөл, баннер хийлгэхэд

 

100000 төгрөг

 

4

“Хууль сурталчлах сарын аян“-ы хүрээнд  “Хууль бидний амьдралд” сэдэвт цэнгүүн, хууль зүйн уралдаант “АХА”, “Хэн хуулиа сайн мэдэх вэ” зэрэг тэмцээн

 

300000 төг

 

 

5

Аймгийн Төрийн сангийн ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 06 дугаар сарын 11-12-ны өдөр

Аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/207 дугаар захирамж

3600000 төг

 

6.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга, албан хаагчидад зориулсан Амжилтын төлөө хамтдаа сургалт ярилцлагыг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 дүгээр тушаал

505800 төг

 

Дүн

 

5261500 төг

 

 

Хоёр. Авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа

 

2.1. Төрийн албан хаагчдад хууль тогтоомж, шударга ёс, ёс зүй, сонирхлын зөрчлийн  талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах чиглэлээр:

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан сургалт семинарын хөтөлбөрийн дагуу Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт хуулийн хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх хянах хадгалах журам”-д орсон нэмэлт өөрчлөлт, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт”-д орсон өөрчлөлтийн талаар тус тус сургалт семинар зохион байгууллаа.

“Хууль хэрэгжүүлж ажиллах тухай“ Аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/398 дугаар албан бичгээр байгууллагын дарга эрхлэгч нарт шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар үүрэг чиглэлийг хүргүүллээ.

/Засаг даргын Тамгын газрын даргын “Хөрөнгө гаргах тухай“ 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалыгwww.govi-altai.gov.mn –ийн мэдээлэл хэсэгт Засаг даргын Тамгын газрын тушаал гэж оруулснаас үзнэ үү. Мөн тайланд тушаал болон сургалтанд оролцсон албан тушаалтан нарын бүртгэлийг  хавсаргав. /

Тус сургалтаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн бүх сум, холбогдох байгууллагууд шинэ оны эхнээс санхүүгийн мэдээллээ цахим хуудас, самбарт байрлуулан иргэдэд ил тод нээлттэй байж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллахыг даалгаж, аймгийн Засаг даргын 2015 оны  01 тоот албан даалгавар гаргалаа.  

/Аймгийн Засаг даргын албан  2015 оны 01 дүгээр албан даалгаврыг тайланд хавсаргав.  www.govi-altai.gov.mn хуудасны хууль эрх зүй цэсний албан даалгавар хэсгээс үзнэ үү./

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн  ажлын хэсгийн бүрэлдэхүүн  03 сарын 02-09-ны өдөр  тус аймагт ажиллалаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэнд үнэлгээ өгч, Засаг даргын Тамгын газар болон төрийн  байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдал ба мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд хяналт тавих боломжийг олгох талаар тухайн байгууллагаас зохион байгуулж буй ажилтай танилцан заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар   03 сарын 05-ны өдөр Аймгийн Засан даргын Тамгын газрын мэргэжилтнүүдэд 03 дугаар сарын 06-нд Удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөн, төрийн албан хаагчдад хууль тогтоомж, сонирхлын зөрчлийн талаар сургалтыг зохион байгууллаа.

 Уг сургалтад нийт 180 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.

Төрийн албан хаагчдад зориулсан сургалтын төгсгөлд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгуулж уг тэмцээнд 18 байгууллагын 29 албан хаагч оролцож 1-р байранд Архивын тасгийн ажилтан А.Алтанхуяг түрүүлж, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Онцгой байдлын газрын  ёс зүйн албанаас албан хаагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”  сарын аян зарласантай холбогдуулан Онцгой байдлын газрын 40 албан хаагчдад  2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хууль зүйн хэлтсээс Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулж буй Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар сургалтыг  зохион байгууллаа.

 

Зураг 1-1  Хууль зүйн хэлтэс, цагдаагийн газраас мэдээлэл хийж байгаа нь

Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 266 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын талаар мэдээлэл хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст  нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон онцгой үйл явдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар болон гал  үер ус , байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн гэнэтийн осол, хүн малын халдварт өвчний цагийн байдлын талаар хоног тутам шуурхай мэдээлж ажиллах  чиг үүргийг өглөө.

Авлигатай тэмцэх газраас бэлтгэж ирүүлсэн Монгол Улсын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий мэдээллийн талаар болон сумдын Засаг даргын захирамж хянуулах асуудлаар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18 сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт мэдээлэл хийлээ.

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчдад  2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Аймгийн Аудитын газрын ажилтан албан хаагчдад 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар сургалтыг зохион байгууллаа.

/Сургалтанд оролцогчдын бүртгэл, тоотыг хавсаргав./

УИХ-аас батлан гаргасан хууль  тогтоомж болон иргэд олон нийтийн зайлшгүй мэдвэл зохих хуулийг сурталчлах тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоожмийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  “Хууль сурталчилах сарын аян“ арга хэмжээний удирдамжийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар батлуулж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулан  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, БОАЖГазар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутаг дахь ажилтан  “Хууль сурталчилах өдөрлөг”-ийг 2015 оны 04 сарын 20-30-ны өдрүүдэд  Халиун, Төгрөг, Бугат, Алтай, Цээл, Цогт, Баянтоорой, Чандмана, Эрдэнэ, Бигэр сумдад зохион байгууллаа.

 

 

       Цээл сумд                                                             Алтай сумд

Хууль сурталчилах өдөрлөгийн үеэр сумдад дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

·         УИХ-ын 2014 оны намрын чуулганаар шинээр батлан гаргасан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн танилцуулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн сургалт хийх

·         Салбар зөвлөлийн ажилтай танилцаж, арга зүйн удирдлагаар хангах, үнэлж дүгнэх

·         Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, 2015 оны 1-р улирлын гэмт хэргийн мэдээлэх

·         Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад иргэд юун дээр анхаарах асуудал

·         Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулах

·         Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхижүүлэх /Малын хулгайтай тэмцэх нөхөрлөл, бүлгийн үйл ажиллагаа, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх гэх мэт/

·         Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал

·         Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

·         Байгаль орчны доройтол, цаашид анхаарах асуудал, Байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлийг таслан зогсоох, илрүүлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, ан агнуурын болон ойн тухай хууль тогтоомжийн мэдээлэл, танилцуулга

·         Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Стандарт, хэмжил зүйн хууль тогтоомжийг мэдээлж, сурталчлах, хэрэглэгчийн эрх юун дээр зөрчигдөөд байгаа талаар хэрэглэгчидтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авах, үйлдвэрлэгч, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нартай уулзалт зохион байгуулах

·         Улсын бүртгэлийн тухай, Нийтгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах

·          “Хууль бидний амьдралд” сэдэвт цэнгүүн, хууль зүйн уралдаан тэмцээнүүдийг зохион байгууллаа.

 

Энэхүү “Хууль сурталчилах өдөрлөг”-ийн арга хэмжээнд 9 сум, 1 тосгоны 1300 гаруй иргэд, 800 орчим ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, 350 орчим төрийн албан хаагч хамрагдаж, эдгээр иргэдэд Хууль зүйн хэлтсээс Авлигын нугалбар сурталчилгааны материал 3500 ширхэгийг хувилан тараалаа.  

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг “Хууль сурталчилах өдөрлөг”-ийг 2015 оны 04 сарын 20-30-ны өдрүүдэд  Халиун, Төгрөг, Бугат, Алтай, Цээл, Цогт, Баянтоорой, Чандмана, Эрдэнэ, Бигэр сумдад зохион байгуулж “Хууль бидний амьдралд” сэдэвт цэнгүүн, хууль зүйн уралдаант “АХА”, “Хэн хуулиа сайн мэдэх вэ” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж ялагч 30 оролцогчийг 300000 төгрөгөөр шагнаж урамшууллаа

/Удирдамж, зарцуулсан хөрөнгийг нотолсон бусад баримтыг тайланд хавсаргав./

Есөнбулаг сумын багуудад “Хууль сурталчилах өдөрлөг”-ийг аймгийн Засаг даргын орлогчоор 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр батлуулж, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, болон иргэд олон нийтийн зайлшгүй мэдвэл зохих хуулийг сурталчилах, тэдний хууль зүйн мэдлэг, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн идвэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийн үеэр УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Захиргааны ерөнхий хууль, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Нийтийн сонсголын тухай хууль, Монгол Улсын Их Хурлаас төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн нээлттэй ил тод байдлын зарчмын эрх зүйн үндсийг хуульчилсан хууль тогтоомжуудыг иргэдэд  мэдээлэх ажлуудыг зохион байгуулж байна. /Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтын талаар г.м сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүлээд байна.

/Удирдамжийг тайланд хавсаргав./

Үндэсний аудитын газраас харьяа аймаг нийслэлийн аудитын газруудын дунд “Авлигагүй хамт олон“ аяныг зохион байгуулж, Хууль зүйн хэлтсээс аймгийн Аудитын газарт, Авлигагүй хамт олон болох, албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар хамтран  ажиллаж байна. 

 

Гурав. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа.

Төрийн албан хаагчдад хууль тогтоомж, шударга ёс, ёс зүй, сонирхлын зөрчлийн  талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах чиглэлээр

:

Төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдлээс ангид, ил тод, нээлттэй байлгах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд: Миний нутаг, Алтай радиогоор буюу орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон  иргэдтэй уулзах нээлттэй өдөрлөг, аян,  хэлэлцүүлэг,  нэг цонхны үйлчилгээ зэрэг олон хэлбэрээр хүргэж байна.

 

1.Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах, энэ талаарх мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах талаар:

 

Аймгийн цахим хуудасны Ил тод байдал-Авлигатай тэмцэх төлөвлөгөө хэсэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад мэдээллийг тавьж, аймгийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд Авлига гэсэн нугалбар  брошур /Алтай Швейцарь сан, Ногоон шугуйт төгөл ТББ хамтран хийсэн/ -ыг байршуулах,  аяны хүрээнд иргэдэд  тараах зэргээр боломжит хэлбэрээр сурталчилан ажиллалаа.

/Эх сурвалж:  www.govi-altai.gov.mn  -ил тод байдал-Авлигатай тэмцэх төлөвлөгөө хэсэгт байршуулж ажиллаж байгаа бөгөөд энэ хэсгээс  үзэх. Тайланд гарын авлага брошурыг хавсаргав. /

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Ашиг сонирхлын зөрчлийн тухай гарын авлага,  Шилэн дансны гарын авлага 492 ном товхимолыг  агентлаг, сумдад хуваарь гаргаж хүргүүллээ.

/Гарын авлага тараасан жагсаалтыг хавсаргав./. 

Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсээс  иргэдэд зориулсан авлигын гарын авлага нугалбарыг 3500 ширхэгийг хувилан олшруулж, хууль сурталчилах аянд оролцсон иргэд, төрийн албан хаагчдад болон иргэдэд тарааж хүргэлээ.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн “Авлигын индекс болон авлигад өртөх эрсдэлийн судалгаа“ /аймаг нийслэлээр, “Буруу урсгал“ баримтат нийтлэл өгөхгүй, бай авахгүй бай, нэхвэлд илчил,  г.м сурталчилгааны шторкыг Алтай хотын төв талбай болох Жанчивын талбай дээр байрлуулсан LED  дэлгэцээр  иргэд олон нийтэд таниулах ажлыг зохион байгууллаа.

 

2.Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүдтэй харилцан санал солилцох ажлын талаар:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдах “Алтай хотын төвийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын төслөөр иргэд, байгууллага, аж ах