“Буянтай ээж-2017” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан орон нутгийн эмэгтэйчүүдийн ТББ-уудаас жил бүр уламжлал болгон олон хүүхэд төрүүлж өсгөсөн, алдарт эхийн 1-р одонтой, үр хүүхдүүд нь ажил хөдөлмөр эрхлэн сайн сайхан амьдарч байгаа ээжүүдийг алдаршуулах зорилгоор явуулдаг “Буянтай ээж-2017” арга хэмжээг 2017 оны 3 сарын 4-нд Алтай чуулгад зохион байгуулдлаа.
2017 оны "Буянтай ээж"-ээр
1. Дамбажавын Цэрэнсодном -78 настай, 9 хүүхэдтэй
2. Чогсомын Базар- 76 настай, 11 хүүхэдтэй. Индэрт багийн иргэн
3. Магсарын Өлзий, 76 настай, 8 хүүхэдтэй. Тайшир сум Далан баг
4. Дүйнхэржавын Дуламсүрэн, 74 настай, 9 хүүхэдтэй.
5. Нямаагийн Лхагвасүрэн, 69 настай, 9 хүүхэдтэй, Цээл сум
6. Базарзарын Загдсүрэн, 67 настай, 8 хүүхэдтэй, Халиун сум
7. Шохойн Дуламжав, 66 настай, 6 хүүхэдтэй.
9. Түдэвийн Бадамжав, 80 настай, 9 хүүхэдтэй, Халиун сумын харьяат
8. Бадарчийн Жаргал 65 настай, 8 хүүхэдтэй. Бигэр сумын харьяат ээжүүд тус тус шалгарч, аймгийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа.