ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 15 АЙМГИЙН 1750 ӨРХИЙГ ХАМРУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020.04.28

    Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран "Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

       Ус, Цаг уур, Орчны шинжилгээний газраас 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан “Зудын эрсдэлийн зураг” дээр үндэслэж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, ихэнх нутгаар цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн тул гамшгийн яаралтай үеийн сангаас 15 аймгийн 1750 өрхийг хамруулан хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

    Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт сумдаас  250 малчин өрхийг бэлэн мөнгө болон эрдэс тэжээлийн багц олгох тусламжид хамруулсан байна. Малчин өрх тус бүрд бэлнээр 240,0 мянган төгрөг, 180 төгрөгийн үнэ бүхий эрдэс тэжээлийн багцыг түгээлээ.