ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021.11.01

   Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төрийн байгууллагууд 2021 онд хийсэн ажлаа иргэдэд сурталчилан таниулах, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Жанчив баатар”-ын талбайд зохион байгууллаа.

   Тус арга хэмжээнд нийт 60 төрийн байгууллага оролцож, 2021 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулан санал, хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл өгөхийн зэрэгцээ чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүллээ.