АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2022 ОНЫ ХЭРЭГЖИЛТ 91,7-ТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ.

2022.12.07
     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан өнөөдөр /2022.12.05/ хуралдаж, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны хэрэгжилттэй танилцаж, үр дүнг хэлэлцлээ.
    Энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 113 зорилт, 211 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн юм.
    Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Нутгийн удирдлага, эрхзүйн хорооны дүгнэлтээр аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн 91,7 хувь буюу хангалттай хэмээн үнэллээ.