ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

2016.09.14

      Тус хэлтэс нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтэц /эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, шуудан/, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцаа, байгаль орчин /байгаль хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх/, хүнс, хөдөө аж ахуй /малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар тариалан/, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэнэ.

 Б.Элбэгжаргал

Өрөөний №112, Утас: 70483703, Цахим хаяг: elbegjargal@govi-altai.gov.mn

Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн.

 

1.Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн /малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, хоршоо, усан хангамж, газар тариалан/ үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар баримтлах хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

2.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах;

3.Өрх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, эрчимжүүлэх, малчид, тариаланчдыг бодлогоор дэмжих асуудлыг  хариуцах.

4.Салбарын хөгжлийн талаар суурь судалгааг хийж, сул болон давуу талыг тодорхойлох, дүгнэлт гаргах;

5.Салбарын хүрээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх асуудлыг хариуцах.

Д.Наянбуу

Өрөөний №112, Утас: 70483703, Цахим хаяг: nayanbuu@govi-altai.gov.mn

Байгаль орчин, геологи, уул уурхай, аялал жуулчлалын хөгжлийн бодлого

төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

1.Байгаль орчин /байгаль хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах нөхөн сэргээх/, аялал жуулчлалын талаар баримтлах хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

2.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах;

3.Салбарын хөгжлийн талаар суурь судалгааг хийж, сул болон давуу талыг тодорхойлох, дүгнэлт гаргах

С.Пагамдулам

Өрөөний №112, Утас: 70483703, Цахим хаяг: pagamdulam@govi-altai.gov.mn

Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт,

орон нутгийн өмчийн асуудал хариуцсан  ажилтан

1.Монгол Улсын Хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг тооцох; /аймгийн хөгжлийн цогц бодлого, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл/;

2.Аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар суурь судалгааг нэгтгэж, эдийн засаг, нийгмийн сул болон давуу талыг тодорхойлох, дүгнэлт гаргах;

3.Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах.

Э.Золзаяа

Өрөөний №112, Утас: 70483703, Цахим хаяг: zolzaya@govi-altai.gov.mn

Эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл шуудан харилцаа холбооны хөгжлийн

бодлого төлөвлөлт хариуцсан ажилтан

1.Эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, шуудан үйлчилгээний талаар баримтлах хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;

2.Салбарын хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах;

3.Салбарын хүрээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх асуудлыг хариуцах;

4.Салбарын хөгжлийн талаар суурь судалгааг хийж, сул болон давуу талыг тодорхойлох, дүгнэлт гаргах;