ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ АГЕНТЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2020.04.06

                 Шинэ төрлийн корона вирусээс /COVI-19/ шалтгаалан 04 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын дэргэдэх агентлагуудтай цахим хурал хийж нийт 23 удирдах ажилтан оролцлоо. Хурлаар:

-Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат: Шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан шийдвэрүүд, түүний хэрэгжилтийн талаар:

-Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: Төрийн албаны зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар:

-Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаяр-Иргэдийн гомдол, шийдвэрлэлт, өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийн талаар:

-Онцгой байдлын газрын дарга Э.Баттулга, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа нар шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар:

-Боловсрол, соёл урлагийн газрын дарга Д.Батмөнх- ЕБС-ийн сурагчдын цахим сургалт, элсэлтийн шалгалтын бэлтгэл, цаг үеийн асуудлаар:

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Баян-Эрдэнэ-Хаврын тариалалт, мал төллөлтийн талаар:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цээпилмаа- Хөл хорионы үед хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс сэргийлэх, хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх талаар тус, тус мэдээлэл хийлээ.