ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020.11.09

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 06, 07, 08-ны өдрүүдэд тус аймагт амжилттай зохион байгууллаа.

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 362 иргэнээс 284 иргэн буюу 78,4 хувь нь оролцож, 82 иргэн буюу 28,9 хувь нь тэнцлээ.

Шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс шалгалтын үйл явцыг камераар баримтжуулж, шалгуулагч иргэд болон сонирхсон этгээдэд шалгалтын үйл явцыг тухайн дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжтойгоор зохион байгууллаа.