Ашигт малтмалын нөөц

2017.01.24

 Ашигт малтмалын нөөц:  

    Ашигт малтмалын хувьд тус аймагт 2004 оны байдлаар нийтдээ 40 орд, 359 илрэл, олон тооны эрдэсжсэн цэг, геохимийн, шлихийн, сарнилын хүрээ, геофизикийн аномалууд тэмдэглэгдсэн байна. Эдгээр дотор нүүрсний 29,  Битумний 1, Торфийн 3, Шатдаг занарын 1, Эрдсийн будгийн 5,  Давсны 8, Фосфоритын 7, Циолитын 1, Асбестын 15, Бал чулууны 4, Гялтгануурын 5, Хайлуур жоншны 1, Оптикийн түүхий эдийн 4, Гоёл чимэглэлийн чулууны 39, Талькийн 6, Элс хайрганы хольцын 4, Элсний 3, Цементийн түүхий эдийн 2,  Шилний түүхий эдийн 5, Барилгын чулууны 4, Өнгөлгөөний чулууны 4, Ванадийн 1, Төсөрийн 23, Магнезитийн 6, Хромны 7, Зэсийн 84, Никелийн 2, Кобелтийн 6, Висмутын 2, Бериллийн 3, Газрын ховор элементийн 5, Алтны 56, Цагаан алтны 1, Мөнгөний 4 орд байгаа тухай эрдэмтдийн судалгаанд дурьдсан байна.

Үүнээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ГБГ-ын орлогч дарга С.Баттулгын геологийн судалгааны ажлаас авсан мэдээллээр аймгийн нутаг дэвсгэрт 39 төрлийн ашигт малтмалын 37 орд, 376 илрэл байгаа нь тогтоогдоод байна.   

Хүснэгт 1. Ашигт малтмалын төрөл, орд, илэрлийн судалгаа

 

Д/д

Ашигт малтмалын төрөл

Орд, илэрлийн тоо

Д/д

Ашигт малтмалын төрөл

Орд, илэрлийн тоо

1

Нүүрс

6 орд, 23 илрэл

21

Шилний түүхий эд

5 илрэл

2

Битум

1 илрэл

22

Барилгын чулуу

4 илрэл

3

Хүлэр

1 орд, 2 илрэл

23

Өнгөлгөөний чулуу

1 орд, 3 илрэл

4

Шатдаг занар

1 илрэл

24

Ванадий

1 илрэл

5

Эрдсийн будаг

1 орд, 4 илрэл

25

Төмөр

23 илрэл

6

Давс

5 орд, 3 илрэл

26

Магнезит

1 орд, 5 илрэл

7

Фосфорит

7 илрэл

27

Хром

7 илрэл

8

Цеолит

1 илрэл

28

Зэс

84 илрэл

9

Асбест

15 илрэл

29

Никель

2 илрэл

10

Бал чулуу

4 илрэл

30

Кавалт

1 илрэл

11

Гялтагнуур

5 илрэл

31

Цайр

10 илрэл

12

Хайлуур шонш

1 илрэл

32

Хар тугалга

27 илрэл

13

Оптикийн түүхий эд

1 орд, 38 илрэл

33

Гянтболд

6 илрэл

14

Тальк

6 илрэл

34

Висмут

2 илрэл

15

Гөлтгөнө

2 илрэл

35

Берилл

3 илрэл

16

Шохой

4 орд, 4 илрэл

36

Газрын ховор элемент

5 илрэл

17

Тоосгоны шавар

10 орд, 6 илрэл

37

Алт

1 орд, 56 илрэл

18

Элс, хайрга

4 орд

38

Цагаан алт

1 илрэл

19

Элс

1 орд, 2 илрэл

39

Мөнгө

4 илрэл

20

Цементний түүхий эд

1 орд, 2 илрэл

Нийт

37 орд, 376 илрэл

 

                                                             Алт

 Алт нь байгальд жижгээс эхлээд цулаарч  байдаг хүдэр хэлбэрээр оршдог. Алт агуулдаг гол чулуулаг нь квар хүдэр хэлбэрээр оршдог. Алт агуулдаг гол чулуулаг нь кварц  буюу цагаан чулуу. Алтны орд байгаа газарт зэс, цайр, төмөр занар зэрэг дагалдаж байдаг. Аймгийн нутагт алтны илрэл бүхий шороон болон хүдрийн том жижиг орд илрээд байна. Аймгийн төвөөс холгүй тал хярын илрэл нь 10-100м хүртэл урт 0.1-0.2 оос 0.5-1м зузаан судал юм. Тонхилын шар хоолойн шороон ордыг судлаад ашмат, Цацал компаниуд  хэдэн жил ашиглалт явуулж байна. Мөн түүнчлэн шаргын дунд шар, Цээлийн алтан худаг зэрэгт илрэл цөөнгүй байна.

Цагаан алт

Цагаан алт орчин үеийн их ховор үнэтэй металлд ордог. Нэг унац нь 33,3гр буюу 600 гаруй доллар болж алтнаас давдаг. Элбэг металл биш ба магмын гаралтай.  Үндсэн орд байхын зэрэгцээ шороон орд байдаг. Цагаан алтны бүлэгт палладий, осмий, дий, рутений, родий ордог. Эдгээр нь байгальд дангаараа тохиолдохоос гадна дангаараа тохиолдохоос гадна зарим нь хүнцэл, хүхэр, турихан цагаантай хамт байна.  Цагаан алт уян налархай, давтамтгай, галд тэсвэртэй, цахилгаан сайн дамжуулдаг, химийн увалд ордоггүй, соронзот чанартай байдаг. Дээд зэргийн гоёлд хэрэглэнэ. Цагаан алтыг орчин үед техникт өргөн  хэрэглэдэг болж байна. Говь алтай аймагт цагаан алтны бага зэрэг нөөцтэй нь Тайшир сумд бий.

Хаш

Аймгийн нутагт хаш чулуутай газар цөөнгүй байна. Хаш чулууны өнгө нь янз бүр  байдаг. Аймгийн нутагт ногоон цайвар ногоон,  саарал, хөх саарал өнгөтэй хаш голдуу тааралдана. Халиун сумын цагаан гол, Төгрөгийн Хүрэн гол, Дэлгэр, Бигэр, Цогтын нутагт хаш чулууны илрэл байна. Өнөөдөр Монголд цагаан өнгийн хаш хөөргийг хамгийн дээд хөөрөгт үзэж байна.


                                                              Анар

Тус аймгийн Цээл сумд анар чулууны нөөц илэрц хэд хэдэн газар байгаа.  Анар нь цахиур хүчилтөрөгчийн шөрөмсөн бүлгээс бүрэлдсэн, оронт торны шоо тогтолцоонд  талсждаг пирон, альмандин, спессартип,  андрадит зэрэг 50 орчим нэрийн эрдсийг агуулдаг.  Анар голдуу тэгш талтай, шилэн гялбаатай гоёмсог  талст үүсгэнэ. Хатуулаг нь 6.5-7.5 улаан ягаан,  хөх,  хүрэн, хүрэн улаан, шар, ногоон, нил ногоон,  бүдэг ногоон, цэнхэр өнгөтэй байдаг. Өнгө бүрийн анар тус бүрдээ нэртэй. Жишээ нь : Тод улааныг пироп буюу анар цэнэт гэнэ. Мөн улаан , хар өнгөтэйг андрадит, хүрэн улаан өнгөтэйг  альмадин гэнэ. Цээл сумын  төвийн ойролцоох Хүрэн дэл, Цагаан толгой , Алтан худаг,  Баян  гол, Гуранз толгой, Сээрийн худаг зэрэгт эрдэнийн чулуу анар их бий.

                                                                    Мана

Аймгийн нутагт хагас эрдэнийн чулуу, гоёл чимэглэлийн чулуу нилээд элбэг тохиолдох боловч мана чулууны хувьд бага юм. Мана нь бага талст бүхий тунгалаг бус цахиурын нэгэн төрөл. Галт уулын хүрмэн чулуулаг өгөршин задарч сарнихад дотор байсан хатуу бөөрөнхий мана гартаамын бөөн сулран газар дээр үлдэж манын бижирмэг үүсгэнэ.  Мана нь дотоод бүтэц тогтоц, судлын өнгө, шинжээр маш олон янз бөгөөд тогтолцооны онцлогоор нь шаз маана, тархи мана,  халтар мана, нүдэт мана гэхчилэн нэрлэдэг. Тус аймагт одоогийн мэдэгдэж байгаагаар  бол Чандмань сумын нутагт их хэмжээний тархац бий. Мана чулуугаар хийсэн хөөрөг Монголын ард түмэнд түгээмэл билээ. Сайхан манан хөөрөгч их, барагцаалбал монголчуудын хэрэглэдэг хөөрөгний 80 гаруй хувь нь байна.  

                                                         Гартаам

Монголчууд гартаам чулууг сайн мэднэ. Гартаам нь цагирагласан юмуу давхраатсан гоёмсог хээтэй, далд талсттай манын төрлийн эрдэс чулууны бүрдэл юм. Галт уулын чулуулаг дотор ялгарсан халуун хий -усан уусмалын хуримтлал хөрөхөд ханан талдаа манын нарийн үеүүд бүрэлдсээр  цул эсвэл голдоо хөндийтэй  гартаам биежин тогтоно.  Гартаам нь цагаан, цэнхэр, улаан, хүрэн, ягаан, ногоовтор зэрэг олон өнгөтэй , хээ судал нь  угалзсан солонгорч байдаг. Аймгийн Чандмань сумын нутагт хааш хаашаа нэг километр   газарт  гартаам бий. Гартаам нь жижиг хэмжээгээр гардаг тул түүгээр гоёл чимэглэлийн олон зүйл хийж болох юм.Мөн Дэлгэр сумын нутагт цахиур, цахиур гартаамын илэрц тааралдаж байна.

                                                     Чүнчигноров

Манай ард түмний эдэлж хэрэглэдэг хөөрөгний хамгийн дээд нь чүнчигноров чулууны тухай янз бүрийн домог байдаг. Тус аймгийн Тайшир, Бигэр сумын  нутагт байдаг. Гэхдээ маш бага хэмжээгээр олддог.

                                                           Оюу, Номин

Аймгийн нутаг дэвсгэрт оюу нилээд тархмал байж болохоор байна. Оюу фосфатын ангийн эрдэс, нарийн ширхэгтэй, цул нягт, хатуулаг нь 5-6. Ягаан, цэнхэр, гүн ногоон, цэнхэр ногоон, хар ногоон , ногоовтор, судалтай халтар гэх мэт янз бүр байдаг. Оюу нь Монголын есөн эрдэнийн нэг бөгөөд байгалийн хөрсөн доор байдаг. Цээл сумын төвөөс 8 км-т , Чандмань сумын Оюу толгой, Шарга сумын Цахирын өвөлжөөний хавьд илрэлүүд тодорхой мэдэгдэж байна. Газрын гүнд байгаа оюу, номин нь чанар сайн байх магадлалтай. Номин нь кальци, натрийн хөнгөн цагаант цахиурын бүлгийн эрдэс. Гүн хөх өнгөтэй гоёл чимэглэлийн чулуу. Хатуулаг нь 5.5-6.0, нягт нь 2.38-2.42 грамм см куб байна.

                                                                    Зэс

Аймгийн нутагт зэсийн илрэл олон газар байна. Зэс нь улаан өнгөтэй, зөөлөн давтамтгай, цахилгаан дулааныг сайн дамжуулдаг төмөрлөг нягт нь 8.96 гр см куб. 1083 градуст хайлдаг. Усны уур кальцийн исэл агуулсан агаарт ногоон өнгөтэй ислээр бүрэгддэг. Зэсийн гол эрдэс нь борнит, хальт- копирит, халькозин, ковеллин, ногоолин юм. Геологичдын судалгаанаас үзэхэд зэс нь  Алтай сумын Аж уул, Бигэрийн Баян сайр, Тайширын Хальвинтын хар, Тарвагатайн Оюу толгой,  Төгрөгийн Номин цахир, Авхайн аараг, Халиуны Зостын улаан толгой, Цогт сумын  Хатан уул , Зэстийн ам,  Цээлийн Задгайн ам,  Чандмань сумын Чандмань уул, Эрдэнэ уул, Гунантайн шанд,  Шаргын Цахир худаг, Агуйт, Дааган  дэл,  Майхан улаан зэрэг  газарт илрэл байна.

 

                                                               Болор

Аймгийн нутагт болор элбэг тохиолдоно. Болор хүдэр бүрдүүлэгч хамгийн түгээмэл  эрдсийн нэг.  Шилэн гялбаатай, хатуулаг 7 галт уулын бялхмал чулуулаг дахь үүр, жеода дотор бүрэлдэн тогтсон талст хэлбэртэй байна. Оронт торын гурвалжин өнцөгт тогтолцоонд талсжина.  Онц тунгалаг өнгөтэйг усан буюу уулын болор, бараавтар, хүрэвтэр, шаргал туяатайг утаат болор, тас харыг марион, шарыг цитрин, хөх ягааныг аметист гэж нэрлэн гоёл чимэглэлд хэрэглэнэ. Эдгээр болорууд нь  Алтай сумын Аж уул цагаан дэрсний гол мөн уулын Зостын нуруу, Бугатын Шарын нуруу,  Хөх өндөр,  Улаан хайрхан, Дарвийн Байшинтын хар чулуу, Буудлын нурамт Цахир, Жаргалангын Үе өндөр, Цогтын Ээж хайрхан, Шаргын Түвшин буурын эх,  Майхан улаан, Эрдэнэ сумын Бургасны улаан зэрэг газруудад илрээд байна.

                                                             Пийцуу

Тус аймгийн Халиун сумын нутагт Цагаан голын усны урд оройн бэлд 200 өргөн, 300 м урттай талбайд тархсан ногоолин пийцуу бий. Хар ногоон, тод ногоон өнгөтэй, шилэн заридаа алмаасан болон торгомсог гялбаатай, гоёл чимэглэл, урлал сийлбэрийн чулуу.  Хатуулаг нь 3.5-4.0 нягт нь 4 гр см куб. Зэсийн хүдэртэй газар, түүний исэлдэх бүсэд тохиолддог.  Монголын говийн ихэнхи нутагт илрэл нь мэдэгдэж байгаа. Манай нутагт энэ чулууг 1975 оноос эхлэн  зоос гоёлын үйлдвэр, хоршоодын холбооны үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн. Анх Цээл сумын уугуул иргэн Дэмчиг авч ашиглах ажлыг эхэлжээ.

                                                               Гялтгануур

Ашигт малтмал дотроос техникийн үнэт түүхий эд болох гялтгануурын илрэл  аймгийн хэмжээнд байна. Гялтгануур фтор агуулсан кали,  хөнгөн цагаан магни, литийн үелэг цахиурт эрдэс. Хатуулаг 2, Нягт нь 3.2. Цагаан гялтгануурыг муксовит, харыг биотит, хүрэнг флогопит, ягааныг лепидолит гэнэ.  Илрэл нь Алтайн нуруу, Баян-Уулын Намын даваа, Тонхилын урд Хулдын гол,  Төгрөгийн Баруун нуруу, Цогтын Атас уулын  Тооройн булгийн урд бэл, Цээлийн Алтан худаг зэрэг газруудад илрээд байгаа.