ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020.12.16

Аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн харъяатын газрын баруун бүс дэх газрын аймаг дахь албан хаагч, Хуульчдын холбооны аймаг дахь салбар, Эрх зүйн туслалцааны төв, Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтран 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Даваа гарагт хуулийн байгууллагууд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг  зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгийн үеэр Жанчив баатарын талбайд байрлах лед дэлгэцээр “Шударга ёсны үнэ цэнэ”, “Авлигын эсрэг олуулаа нэгдье”, “Гэрэл тусгая”, “Арын хаалга”, “Албаны мэдээллээ аминдаа”, “Гайтай бэлэг”, “Танилын гуйлт”, “Авлигын шилэн бөмбөлөг”,” Авлига хожихгүй нүүдэл”, “Төрийн албан хаагч танаа 1”, “Төрийн албан хаагч танаа 2”, “110 дугаарын сурталчилгаа” телевизийн шторкыг цацаж, иргэдэд түгээж, сурталчилах ажлыг зохион байгууллаа.