Говь-Алтай аймгийн Зохицуулах зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 11-13 нд эрчим хүчний зохицуулах хороотой хамтран “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2015” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны ОНХОНХХ-ын дарга  Ж.Отгонжаргал, ОНХОНХХ-ын мэргэжилтэн, Б.Бат-Эрдэнэ, ҮТБЗХ-ын мэргэжилтэн, Уламбадрах, ТЗБЗХ-ын мэргэжилтэн, Энхжаргал нар урилгаар оролцсоноос гадна Ховд аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Янжмаа, “БАДАМЛАХ ДӨЛ” ХХК, “ХОВДЫН ДУЛААНЫ 2 ДУГААР СТАНЦ”-ын удирдлагууд ИТА, Говь-Алтай аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын 35 хүн оролцож Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, тариф тооцох аргачлал, тусгай зөвшөөрлийн зохицуулалт сэдвээр танилцуулга хийж, санал солилцсон юм.

Мөн Говь-Алтай аймгийн Алтай хотыг дулаанаар хангадаг “Мандал голомт” ХХК-ийн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл болон Зохицуулах зөвлөлийн хүсэлтийн дагуу тус компанийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцаж өргөдөл ирүүлсэн хэрэглэгчдийн төлөөлөл, аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

       Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 29-ны тогтоолын хэрэгжилтийг хангаж 2015 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр Аймгийн зохицуулах зөвлөлийг шинээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ гардан авлаа.