СУТАЙ ХАЙРХАН УУЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГОРИМД САНАЛ АВЧ БАЙНА

2020.05.01

             Монгол Улсын Их Хурлын 2019  оны 05 сарын 02-ны 41 дүгээр тогтоолоор Говь-Алтай, Ховд  аймгийн дунд орших Төрийн тахилгат Сутайхайрхан уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан.

            Монгол улсын хууль тогтоомжинд зааснаар улсын тусгай хамгаалттай газар нутгийн Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газрын хамгааллын менежментийг БОАЖЯ хариуцахаар байдаг бол Байгалийн нөөц газар, Дурсгалт газрын хамгааллын менежментийг орон нутгийн Засаг захиргаа хариуцахаар хууль тогтоомжинд тусгаж, орон нутгийн ИТХ, Засаг дарга нарын ажил үүрэгт хуулиар оруулсан байдаг.

           Аймаг, сумдын ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, байгаль орчны байгууллагууд, нутгийн иргэд, эрдэмтэн судлаач нарын саналыг тусган Сутай хайрхан БНГ-ын хамгаалалтын горимыг боловсруулаад байна.  Сутай хайрхан уулын байгалийн нөөц газрын хамгаалалтын горимыг батлуулахаар бэлтгэж байгаа тул та бүхэн журмын төсөлтэй ЭНД ДАРЖ танилцан саналаа  ирүүлнэ үү. Утас: 70484955