Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгийн Баяншанд багт үйл ажиллагаа явуулж байсан 2 бүлэг гэр цэцэрлэгийг Нийгмийн Даатгалын хэлтсийн хуучин байрыг засварлан шинэ байртай болгож, сургалтын орчныг сайжрууллаа. Ингэснээр цэцэрлэгт хамрагдаагүй байсан 50 хүүхдийг хамруулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэмэгдүүлснээр  4 бүлэгт 100 хүүхэд  сурч хүмүүжиж байна.