Аймгийн хэмжээнд мал сүрэг өмнөх оноос 344.4 мянга буюу 13.4 хувиар өсч, 2015 оны эцэст 2 сая 922.6 мянган толгой мал тоологдлоо. Мал сүрэг 5 төрөл дээрээ өссөнтэй холбоотойгоор аймгийн сайн малчны болзол хангасан малчдын тоо нэмэгдлээ. 
2016 оны 01 дүгээр сарын 15-нд хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар болзол хангасан  аваргуудын нэрс тодорсон бөгөөд “Аймгийн сайн малчин”-аар 103, "Тэргүүний тариаланч"-аар 1, "Тэргүүний хадланч"-аар 2 хүн тус тус шалгарлаа.  
Таван эрдэнэ мал сүргээ өсгөн үржүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, малын ашиг шим, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэн орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж яваа аймгийн сайн малчин, тэргүүний тариаланч, хадланчдын шагналыг гардуулж өгөх ажлыг Бигэр сумаас эхлүүллээ.