Огноо: 2015.09.28

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх  “Хэрэглэгчийн үнэлгээ”хийх  ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

       “Хэрэглэгчийн үнэлгээ”-г төрийн бодлогын хэрэгжилт, төрийн байууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн аймгийн насанд хүрсэн иргэдийн 3-5 хүртэлх хувийг хамруулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана.

Үнийн санал: 1,5 сая төгрөгөөс хэтрэхгүй байх.

 Оролцогч нь  дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь тогтмолжсон туршлагатай байх.
  • Нам бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилгээ үзүүлдэг  байх.
  • Иргэд, олон нийтийн дунд  сургалт сурталчилгаа, судалгааны болон мониторинг хийх чиглэлээр мэргэшсэн  байх.

Саналыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба оролцох хүсэлтэй байгууллагуудыг байлцуулан саналыг 2015 оны 10 дугаар сарын 05ы өдрийн 10.30  цагт аймгийн ЗДТГ-ын уулзалтын өрөөнд нээнэ.

 Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                                                   ХАЯГ:   ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН  

                                                                                     ЗАСАГ  ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                                                                                                   Аймгийн ЗДТГ-ын I байр

  111, 112 тоот өрөө

Утас: 70483465, 70483703

факс: 0148223360