ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2020.11.09

Терроризмтой тэмцэх зөвлөл /ТТЗ/-ийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдав.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга /Аймгийн Засаг дарга/, нарийн бичгийн дарга /Тагнуулын Ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн дарга/, 19 гишүүн нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, Монгол банкны салбараас цаг үеийн асуудлаар тус тус мэдээ, мэдээлэл танилцуулж, санал солилцож ажиллав.