ШИНЭ ОНЫ АНХНЫ СУРГАЛТЫГ ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИАР ЭХЭЛЛЭЭ

2015.01.15

Говь-Алтай аймгийн ЗДТГ-с бүх сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх нэгдсэн сургалтыг 2014 оны 01 сарын 08-ны өдөр Алтай хотод зохион байгууллаа. Тус сургалтаар Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн бүх сум, холбогдох байгууллагууд шинэ оны эхнээс санхүүгийн мэдээллээ цахим хуудас, самбарт байрлуулан иргэдэд ил тод нээлттэй байж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллахыг даалгаж, аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гаргалаа.