“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

2016.03.06

Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар аймгийн төвийн байгууллагуудын төсөв захирагч нягтлан бодогч, сумдын ЗДТГ-ын дарга нарт 2 удаагийн сургалт зохион байгуулсны зэрэгцээ бүх байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлсэн.

“Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах сурталчлах үүднээс МҮОНРТелевиз болон орон нутгийн телевизүүдээр мэдээлэл өгч ажиллаа.

2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Шилэн дансны нэгдсэн цахим санд 140 байгууллага бүртгүүлсэн байсан бол 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 228 /давхардсан тоогоор 260/ байгууллага бүртгүүлэн цахим санд мэдээллээ байршуулсан байгаа бөгөөд хуулийн хэрэгжилт 90%-тай байна.

Хуулийн хэрэжилтэнд хяналт тавих явцад зарим байгууллагуудын байршуулсан мэдээлэл нь Засгийн Газрын 2014 оны 384 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-д нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл журманд заасан хугацаанд мэдээллээ байршуулаагүй, төгрөгөөр илэрхийлэх байтал мянган төгрөгөөр илэрхийлсэн, байгууллагын байршлыг буруу оруулсан зэрэг зөрчил илэрснийг тухай бүр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.